Thursday, December 4, 2008

"Хүрэлтогоотын семинар-2008" эрдэм шинжилгээний бага хурал


Шинжлэх ухаан, боловсролын салбарын залуу эрдэмтэн, судлаачдын бүтээлийг сурталчилж, олны хүртээл болгож, үйлдвэрлэлд нэвтрүлэх, шинжлэх ухаан ба үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх зорилгоор БСШУЯ, ШУА, ШУТС, МЗЭХолбооноос хамтран жил бүр уламжлал болгон явуулдаг "Хүрэлтогоотын семинар" эрдэм шинжилгээний бага хурал 2008 оны 10,11 саруудад Хүрэлтогоот дахь Одон орон судлалын Оргил төвд 5 дхаь жидлээ амжилттай зохиогдож өндөрлөлөө.

Энэ жилийн хурал шинжлэх ухааны 6 салбар тус бүрээр зохиогдон бөгөөд эрдэм шинжилгээ, дээд боловсролыг хамарсан нийт 42 байгууллагын 350 илүү судлаачид судлаачид эрдэм мэдлэг, оюун ухаанаа сорин оролцож, 110 гаруй илтгэл хэлэлцэгдэн салбар бүрийн шилдэг 2 илтгэлийг буюу нийт 12 илтгэлийг шилдэг бүтээлээр шалгаруулж, БСШУЯамны Сайдын нэрэмжит грантад нэр дэвшүүлэхээр тогтон, МЗЭХ-оос батламж гардууллаа. Үүнд:

Анагаах ухааны салбараас:

  • Б.Цацралт-Од (ЭМШУИС, Био-Анагаахын сургуулийн багш)
“High prevalence of hepatitis B, C and delta virus infections among blood donors in Mongolia”
  • П. Эрхэмбулган (ЭМШУИС, Био-Анагаахын сургуулийн багш)

“ErbB4 - ургийн уушгины үйл ажиллагаа ба бүтцийн хөгжлийг зохицуулах рецептор”

Байгалын ухааны салбараас:

  • М. Довчиванчиг (ШУА-ийн Физик Технологийн хүрээлэнгийн ЭША)

“A study of nanostructured membrane electrode assembly for pem fuel cell”

  • Ж. Жаргалмаа (ШУА-ийн Хими, Хими-Технологийн хүрээлэнгийн ЭША)

“Isolation and characterization of phosphopeptides in pancreatic digests of bovine casein”

Газар зүй, геологийн салбараас:

  • С.Идэржавхлан (ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн ЭША)

"Хөрсний мэдээллийн систем ба хөрсний дижитал зураглал"

  • С.Амар-Амгалан (ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийн багш )

"Боржингийн үнэмлэхүй геохронологийн хэмжилт: геологи, геохимийн судалгаан дахь хэрэглээ"

Нийгмийн ухааны салбараас:

  • Д.Цэвээндорж (УбИС)

Монголын утга зохиол дахь чулууны дүрт сэтгэмжийн шүтэлцэл холбоо”

  • Э.Жигмэддорж (ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн ЭША)

XVII зууны Халх-манжийн захидал харилцааны бичигт гарах зарим үг хэллэгийн тухай”

Техник, технологийн салбараас:

  • Б.Ганбат (ШУТИС, МС-ийн Техникийн механикийн салбарын багш)

“Исследование динамических характеристик рабочых органов винтовых пружинных мельниц”

  • Н.Ганзориг (ШУТИС, СБЗГ-ын дарга)

“Шинэсний үртэсээс шахмал түлш үйлдвэрлэх технологи ажилбарын хүчин зүйлүүдийн хамаарал”

Хөдөө аж ахуй, биотехнологийн салбараас:

  • Б.Түвшинтөгс (ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн ЭША)

“JLP болон JSAP1 угсрагч уургуудын эсийн хуваагдал болон митогенээр идэвхжсэн протеин киназе (МИПК) –ын зам дахь үүргийг хулганы хөврөлийн фибробластад судалсан нь

  • Р.Энхтуяа (ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн ЭША)

Элэгний хавдрын оншлуурын AFP ELISA цомог гарган авах боломж

“Хүрэлтогоотын семинар-2008” эрдам шинжилгээний бага хуралд энэ жил урьд жилүүдийнхээс оролцогч байгууллага, судлаачдын тоо, тэдгээрийн бүтээлийн чанар өндөр түвшинд хүрсэн нь танилцуулсан илтгэлүүдээс харагдаж байлаа. Уг семинаруудын явцад “Хүрэлтогоотын семинар-2008” бүтээлүүдийн эмхтгэлийг 6 салбар тус бүрээр гарган хэвлүүлж олны хүртээл болгосон бөгөөд эдгээрт нийтдээ 200 гаруй залуу эрдэмтэн, судлаачдын бүтээл хэвлэгдэн гарсан.

Энэ жилийн “Хүрэлтогоотын семинар” эрдам шинжилгээний бага хурлуудыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлэн хатран ажилласан БСШУЯ, ШУА, ШУТС болон бусад байгууллагуудад МЗЭХолбооны нийт гишүүдийн өмнөөс чин сэтгэлийн гүн талархалыг дэвшүүлье.

Дүрс мөнхрөх агшин...


Хүрэлтогоот-2006
Байгалийн Ухааны салбарын залуучууд

Monday, September 22, 2008

ХАА-Биотехнологийн салбарын Хүрэлтогоотын семинар

МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБОО

ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ ХҮРЭЭЛЭН, ТӨВ, КОРПОРАЦИУДЫН ЗАХИРГААНД

Хурал зохион байгуулах тухай

БСШУЯ, ШУА, ШУТС, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, ХАА-Биотехнологийн Салбарын Залуу Эрдэмтдийн Холбоо хамтран жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Хүрэлтогоотын семинар” эрдэм шинжилгээний бага хурал 2008 оны 11-р сарын 8-ны өдөр ШУА-ийн ООГСТ-ийн харъяа Оргил төвийн хурлын зааланд болох тул өөрийн байгууллагын залуу судлаачдыг өргөнөөр оролцуулна уу.

Тус бага хуралд илтгэл тавин оролцсон залуу судлаачийн мэдлэг, илтгэх ур чадвар, судалгааны ажлын цар хүрээ, үр дүнгээр нь шалгаруулан БСШУ-ны сайдын нэрэмжит залуу эрдэм шинжилгээний ажилтанд олгох ГРАНТ-д 2008 онд МЗЭХолбооноос нэр дэвшүүлнэ.

Энэхүү бага хуралд тавигдах илтгэлүүдийн хураангуйг залуу судлаачид өөрсдийн бүтээлийг хавсралтанд заасан тусгай форматын дагуу бэлтгэж 2008 оны 10-р сарын 27-ны дотор зохион байгуулах комисст цахим (WSWord болон РDР) хэлбэрээр хүлээлгэн өгнө үү. Уг хурлын талаар тодорхой мэдээллийг хавсралт (№1)-нд заасан хаягаар хандаж авна уу.

Жич: “Хүрэлтогоотын семинар - 2008” эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл хүлээн авч хэвлүүлэх журам болон зардлын тооцоог хавсаргав.

Ерөнхийлөгч,

дэд проф, доктор (Рп.Э) З.БАТСҮХ



ХАВСРАЛТ №1

"ХҮРЭЛТОГООТЫН семинар- 2008” эрдэм шинжилгээний бага хурлын илтгэл хүлээн авах, шалгаруулах журам

1. Илтгэл бичих заавар:

Илтгэл нь монгол болон англи хэлний аль нэг дээр бичигдсэн байх бөгөөд

товчлол нь англи хэлээр зайлшгүй байна.

Илтгэлийн нэр: Өгүүлэлийн нэрийг 12 хэмжээтэй, том үсгээр (Bold,

CAPSLOCK), мөр голлоно.

Зохиогчийн нэр хаяг: Зохиогчдын нэрийн баруун дээд өнцөгт тоогоор

дугаарлан тэмдэглэж, нэрсийн дор албан газрын нэр бичсэн байна. 1-р

зохиогчийн цахим хаяг, утасны дугаарыг бичсэн байх

Товчлол: Зорилго, таамаглал, арга, аргачлал, үр дүн, дүгнэлт гэсэн бүтцээр 200-250

хүртэл үгэнд багтаан бичнэ.

Түлхүүр үг: Өгүүлэлийн санааг гаргахуйц ганц тоогоор илэрхийлэгдсэн 5 хүртэл тооны

нэр үг байна

Оршил: Судалгааны ажлын үндэслэл, шинэлэг тал, зорилго

Судалгааны материал, арга зүй: Сонгосон судалгааны хэрэглэгдэхүүн, хэрэглэсэн

аргын нэр, товч тайлбар, судалгаанд ашигласан багаж, эм урвалжийн нэр, статистик

боловсруулалт ямар аргаар хийгдсэн зэрэг багтана

Судалгааны үр дүн: өөрийн судалгааны дүнг тодорхой бичих, үр дүнгийн тайлбарын

давхардуулахгүй байх

Шүүн хэлэлцэхүй, дүгнэлт: Судалгааны үр дүнг бусад судлаачдынхтай харьцуулж,

өөрийн санал дүгнэлтийг үндэслэлтэйгээр товойлгон гаргасан байх

Зиттагу (т ЕпдМзН): өгүүлэлийн нэр, зохиогчийн нэр, албан байгуулгын нэр,

өгүүлэлийн товч утгыг англи хэл дээр 200-250 үгэнд багтаан бичсэн байх

Ашигласан хэвлэл: Зохиогчийн нэр, овгийн эхний үсэг, он, дугаар, хуудас зэргийг

тодорхой бичсэн байх, мөн (“google, pubmed.com” гэх мэт ерөнхий веб хуудсийн нэрийг

бичихгүй зөвхөн Link-ийг тодорхой бичих)

Жич: Arialmon форматаар бичиж, Ms World ба PDF - хэлбэрээр өөрийн биеэр, эсвэл

доорх элэектрон хаягаар илгээнэ үү!

Е-mail: kha_igo@yahoo.com, zbatsukh@magicnet.mn

Утас: 88017557, 99116101

2. Уг бага хуралд оролцох нэг төлөөлөгчийн зардал:

- Тээврийн зардал 4000 төгрөг

- Байрны зардал 7000 төгрөг

- Хоолны зардал 12000 төгрөг

- Хурлын заал болон бусад зардал 2000 төгрөг

Нийт : 25000 төгрөг

Жич: Танай байгууллагаас илтгэл тавьж хэлэлцүүлэх ... залуу судлаач оролцох ба зохион байгуулах комисс илтгэгч тус бүрийн зардлын 50%-ийг нь гаргах болно. Харин бүтээлээ хэвлүүлэх, ханын илтгэл гаргах мөн бага хуралд оролцох хүсэлтэй залуу судлаачид өөрсдөө бие дааж 25000 төгрөг төлж оролцоно.

Зохион байгуулах комисс


Нийгмийн ухааны салбарын Хүрэлтогоотын семинар

НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ЗАЛУУ

ЭРДЭМТДИЙН ХОЛБОО


Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах

бага хурлын удирдамж

Нийгмийн Шинжлэх Ухааны Залуу Эрдэмтдийн Холбооноос энэ салбарт эрдэм шинжилгээний ажил хийж буй залуу эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнуудаа дэмжих зорилго бүхий “Хүрэлтогоот-2008” эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах бага хурлыг 2008 оны 10-р сарын 31, 11-р сарын 1-нд зохион байгуулна. Та бүхэн тус бага хуралд оролцсоноор нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр хийгдэж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлын сүүлийн үеийн ололт амжилтаас суралцах, мэдээлэл авах, харилцан санал солилцох, Нийгмийн Шинжлэх Ухааны Залуу Эрдэмтдийн холбооны үйл ажиллагаатай танилцах, улмаар хамтран ажиллах, БСШУ-ны сайдын шилдэг залуу эрдэмтдэд олгодог тэтгэлэг, БСШУ-ны сайдын “Грант”-д өрсөлдөх боломжууд нээгдэнэ.

Нэг: Бага хуралд оролцож илтгэл хэлэлцүүлэх мэргэжлийн ерөнхий чиглэлүүд:

1.Хэл Утга зохиол

2.Түүх Архелоги

3.Хууль Эдийн засаг

4.Сэтгүүлзүй Олон нийтийн харилцаа

5.Улс төр Социологи Философи

6.Сэтгэл судлал Боловсрол судлал Нийгмийн ажилтан

Хоёр: Илтгэлийн бүрэн эх ба хураангуйг Нийгмийн Шинжлэх Ухааны Залуу Эрдэмтдийн хурал зохион байгуулах комисст 2008 оны 10-р сарын 20-ны Даваа гаригийн 18 цагаас өмнө ирлүүлсэн байна. Илтгэлийн хэмжээ А4 цаасны 5-6 нүүр хуудас байх ба хэвлэмэл байдлаар болон файл хэлбэрээр э-майл, флаш дискээр авчирна. Илтгэлийн хураангуй болон үндсэн илтгэлийг хурлын өмнө нэгтгэн ном болгож хэвлэх тул дараах заавраар бэлтгэж ирүүлэх шаардлагатай. Үүнд:

  • Илтгэл А4 хэмжээтэй 5-6 нүүр, товчлол, хураангуй нь àíãëè хэлээр À4 –èéí íýã í¿¿ðíýýñ õýòðýõã¿é байна.
  • Хуралд монгол хэлээр болон орос, англи хэлээр илтгэл хэлэлцүүлж болно.
  • Үсгийн фонд Times New Roman Mon, Times New Roman, үсгийн өндөр 12 pt, мөр хоорондын зай Single, мөрийн тоо 45-аас хэтрэхгүй.
  • Нийтийн хэрэглээний шрифтээс бусад галиг, ханз үсэг орсон файл байгаа тохиолдолд холбогдох үсгийн фонтоо давхар хуулж ирүүлэхийг анхааруулъя.
  • Paper size A4, 210x297, margins top 2.5, bottom 2.0, left 2.0, right 2.0
  • Илтгэлийг файл хэлбэрээр hohchono@yahoo.com, suzane_mgl@yahoo.com хаягаар ирүүлæ áîëíî.

Илтгэл хүлээн авах хаяг: Улаанбаатарын Их Сургууль, 304 б тоот, МУБИС-ийн МоСС-ийн 307 б тоот Сэтгүүлзүйн тэнхèм.

Харилцах утас: 99099604, 99866572, 458331.

PS: МУИС-ийн МХСС-ийн Нүүдлийн Соёл Иргэншил Судлалын Төв, СЭЗДС-ийн Экономиксь эконометриксийн тэнхим, Цагдаагийн Академи, ШУА-ийн Хэл зохиол, Түүх, Археологийн хүрээлэнгүүдэд манай зохион байгуулах хүмүүс ажиллаж байгаа тул эдгээр хүмүүст хандан хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

НШУЗЭХ-ны Удирдах зөвлөл

Хурал зохион байгуулах комисс

Байгалийн Ухааны салбарын Хүрэлтогоотын семинар


"Хүрэлтогоот 2008" семинарийн хуваарь

Монголын залуу эрдэмтэн, судлаачдын

“Хүрэл тогоотын семинар”

эрдэм шинжилгээний бага хурлыг

2008 онд зохион байгуулах хуваарь

Салбар холбоод

Огноо

1

Байгалийн ухааны салбарын “Хүрэл тогоотын семинар - 2008” эрдэм шинжилгээний бага хурал

2008 оны 10 сарын 10

2

Техник технологийн салбарын “Хүрэл тогоотын семинар” эрдэм шинжилгээний бага хурал

2008 оны 10 сарын 17

3

Геологи, газар зүйн салбарын “Хүрэл тогоотын семинар” эрдэм шинжилгээний бага хурал

2008 оны 10 сарын 24

4

Нийгмийн ухааны салбарын “Хүрэл тогоотын семинар” эрдэм шинжилгээний бага хурал

2008 оны 10 сарын 31

5

Хөдөө аж ахуй, биотехнологийн салбарын “Хүрэл тогоотын семинар” эрдэм шинжилгээний бага хурал

2008 оны 11 сарын 07

6

Анагаах ухааны салбарын “Хүрэл тогоотын семинар” эрдэм шинжилгээний бага хурал

2008 оны 11 сарын 14

Холбооны дүрэм - 9

Ес. Холбоог татан буулгах

9.1. Холбоо дүрэмд заасан зорилгоо бүрэн хэрэгжүүлж дууссан
тохиолдолд холбооны эрх барих байгууллага холбоог татан буулгах
шийдвэрийг гаргана.

9.2. Холбоог татан буулгаж зохих төлбөрийг хийсний дараа үлдсэн эд
хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий төрийн бус байгууллагад
шилжүүлэх, хэрэв тийм төрийн бус байгууллага байхгүй бол зорилгод нь
нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.

9.3. Холбооны удирдах зөвлөлийн доод танхим холбоог татан
буулгасан тухай шийдвэрээ 21 хоногийн дотор нийтэд мэдээлж Хууль
зүйн яаманд бичгээр хүргүүлнэ.

9.4 Холбооны бүх гишүүдийн хурлаар холбоог татан буулгах шийдвэрийг гаргана.

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо 2004-04-05

Холбооны дүрэм - 8

Найм. Холбооны санхүүжилт

8.1 Холбооны санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ

- Салбар холбоод болон сайн дурынхны хандив

- Төрийн ба төрийн бус байгууллагын үйл ажиллагааны оролцооны хэлбэрээр өргөх хандив

- Иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын хандив

- Зээлийн, өвийн болон төсөл, тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө

- Төсөл хэрэгжүүлэх зорилгоор гадаад, дотоодын байгууллагаас олгосон мөнгөн хөрөнгө, тусламж


- Монгол Улсын хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр

- Дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанаас олсон орлого

8.2 Холбоо нь орлогоо зөвхөн дүрэмд заасан үйл ажиллагаанд
зарцуулна

8.3 Холбооны орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж
байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөрийг төлөхийг
хориглоно

8.4 Холбооноос Улсын Их Хурал, Eрөнхийлөгчийн болон иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчдэд эд
хөрөнгө, хандив өгөхийг хориглоно.

8.5 Холбоо нь дэргэдээ үйл ажиллагааны нэгжтэй байж болно.

Sunday, September 21, 2008

Холбооны дүрэм - 7

Долоо. Ажлын алба, гүйцэтгэх захиралыг томилох

7.1 Гүйцэтгэх захирал нь дор дурдсан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

- Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, ажлын албыг удирдах

- Удирдах зөвлөлийг мэдээллээр хангах;

- Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг Холбооны ерөнхийлөгчтэй зөвшилцөж товлох; хэлэлцэх асуудал, шийдвэрийн төслийг боловсруулах;

- Холбооны хэвлэл мэдээлэл, гадаад харилцааг хариуцах

- Дээд танхимийн уулзалтыг зохион байгуулах

- Хандивын болон төсөл хэрэгжүүлэхэд зориулсан хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж, хандивлагч байгууллага, иргэдэд тайлагнаж байх;

- Холбооны үйл ажиллагааны тайланг Монгол Улсын Төрийн бус байгууллагын тухай хуулийн 23.2-т зааснаар, жилийн тайлан тэнцлийг мөн хуулийн 23.1-д заасны дагуу бүрдүүлэн Удирдах зөвлөлийн даргаар батлуулж дараа оны 2-р сарын 15-ны дотор Хууль Зүйн Яам болон Татварын албанд тус тус өгөх;

- Холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт орсон бол энэ тухай 30 хоногийн дотор Хууль Зүйн Яаманд мэдэгдэх.

7.2 Гүйцэтгэх захирал нь энэ дүрэмд зааснаас бусад эрх эдлэх, хүлээх үүрэг хариуцлагын хэмжээ хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, цалин хөлс, урамшуулал зэрэг асуудлыг Холбооны ерөнхийлөгчтэй хийсэн гэрээгээр зохицуулна.

7.3 Холбоо нь үйл ажиллагаагаа явуулах зорилгоор ажлын албадтай байна.

- Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба

- Хүний нөөцийн алба

Мэдээлэл, сурталчилгаа, олон нийтдэй харьцах алба

Холбооны дүрэм - 6

Зургаа. Холбооны ерөнхийлөгчийг сонгох, түүний эрх, үүрэг

6.1 Удирдах зөвлөлийн хурлаас Холбооны ерөнхийлөгчийг холбооны гишүүдийн дундаас 3 жилийн хугацаагаар сонгож, Дээд танхимаар баталгаажуулна.

6.2 Холбооны тэргүүний эзгүйд түүний үүргийг холбооны ахлах дэд ерөнхийлөгч гүйцэтгэнэ.

6.3 Холбооны тэргүүн нь дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

- Гүйцэтгэх эрх мэдлийнхээ хүрээнд Холбоог төлөөлөх;

- Салбар холбооны тэргүүнийг батамжлах

- Гүйцэтгэх захирал болон ажлын албадыг томилох

- Гүйцэтгэх захиралтай үйл ажиллагааны гэрээ байгуулах, түүнд үнэлэлт дүгнэлт өгөх

- Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах санал гаргах

Холбооны өмч хөрөнгийг Удирдах зөвлөлийн даргатай байгуулсан гэрээнд заасны дагуу захиран зарцуулах ба санхүүгийн баримт бичигт 1-р гарын үсэг зурна.

Холбооны дүрэм - 5

Тав. Удирдах Зөвлөлийн хурал

5.1 Удирдах Зөвлөлийн Дээд танхимын хурлыг жилд хоёроос доошгүй удаа хийнэ.

5.2 Доод танхимын хурлыг 5-аас доошгүй гишүүн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно. Гишүүд хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралд биеэр оролцох боломжгүй тохиолдолд хэлэлцэж байгаа асуудлаар саналаа хурал эхлэхээс өмнө бичгээр өгнө.

Асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хэрэв санал хуваагдвал Холбооны ерөнхийлөгчийн саналаар шийдвэрлэнэ.

Холбооны дүрэм - 4

Дөрөв. Холбооны бүтэц, зохион байгуулалт

4.1 Холбооны эрх барих дээд байгууллага нь Удирдах зөвлөл байх ба тэр нь холбоог төлөөлнө.

4.2 Холбооны удирдах зөвлөл нь дээд, доод танхимтай байна.

4.3 Дээд танхим нь Хүндэт танхим байх ба Холбооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шинжлэх ухаан, боловсрол, бизнесийн салбарын нэр хүнд бүхий хүмүүс, мөн доод танхимийн гишүүн байсан хүмүүсээс бүрднэ.

4.4 Дээд танхим нь зохицуулагчтай байх ба түүнийг дээд танхимийн гишүүдийн хурлаас 3 жилийн хугацаатай сонгон ажиллуулна.

4.5 Доод танхим нь 7 гишүүнтэй байх ба зургаан салбар холбооны
тэргүүд, Холбооны ерөнхийлөгчөөс бүрднэ

4.6 Холбооны ерөнхийлөгч нь Доод танхимын дарга байна.

4.7 Холбооны ерөнхийлөгчийг Доод танхимаас сонгох ба Дээд танхим батална.

4.8 Холбоо нь бүтцэндээ Анагаах, Байгаль, Биологи, хөдөө аж ахуй, Геологи-газар зүй, Нийгэм, хүмүүнлэг, Техник, технологийн ухааны чиглэлээр салбар холбоодтой байна

4.9 Холбоонд дараах салбар холбоод гишүүн байна:

- Анагаахын залуу судлаачдын монголын холбоо

- Байгалийн ухааны салбарын залуу эрдэмтдийн холбоо

- Хөдөө аж ахуй, биотехнологийн залуу судлаачдын холбоо

- Газар зүй, геологийн залуу эрдэмтэн, судлаачдын холбоо


- Нийгмийн шинжлэх ухааны залуу эрдэмтдийн холбоо

- Технологи, инновацийн залуу судлаачдын холбоо

4.10 Салбар холбоодыг тухайн салбарын залуу эрдэмтдийн холбооны хурлаар байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

4.11 Салбар холбоодын дүрэм, үйл ажиллагааны зорилго, хэлбэр нь Холбооны дүрэмд нийцсэн байна.

4.12 Салбар холбоодын хурлаас тухайн салбарын ерөнхийлөгчийг
сонгож Холбооны удирдах зөвлөлд нэр дэвшүүлнэ.

Thursday, September 18, 2008

Холбооны дүрэм - 3

Гурав. Холбооны гишүүний тухай

3.1 Холбооны гишүүнээр өмчийн бүх хэлбэрийн эрдэм шинжилгээний болон үйлдвэр, аж ахуйн байгууллага, их дээд сургууль, коллежид ажиллаж буй эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, багш, оюутан элсэж болно.

3.2 Холбоонд гишүүнээр элсэхийг хүссэн хүн дараахь материалыг бүрдүүлэн гишүүний анкетийг бөглөж тухайн салбар холбоонд бүртгүүлснээр холбооны гишүүн болно.

- өргөдөл;

- 4х3 см хэмжээтэй нэг хувь зураг;

- гишүүний жилийн хураамж болох 5000 төгрөг.

3.3 Гишүүн нь холбооны үйл ажиллагаанд идэвхитэй оролцож,
Холбооны зорилгыг хэрэгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулна.

3.4 Гишүүн нь Холбооны зүгээс явуулах үйл ажиллагаанд оролцох, дэмжлэг туслалцаа авах эрхтэй.

3.5 Гишүүн нь Холбооны удирдлагад өөрийн санал хүсэлтийг гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.