Thursday, September 18, 2008

Холбооны дүрэм - 1

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Монголын Залуу Эрдэмтдийн холбоо (цаашид Холбоо гэх) нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах, ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг, төрийн бус байгууллага юм.

1.2 Холбоо нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжууд, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцуудын зохих заалтуудад нийлүүлэн үйл ажиллагаагаа явуулна.

1.3 Холбооны үйл ажиллагаа төрийн байгууллага, улс төрийн нам, эвсэл болон хөндлөнгийн этгээдээс хараат бус байна.

1.4 Холбоог товчоор МЗЭХ, англиар Mongolian Young Scientists Association гэнэ.

1.5 Холбооны хаяг нь Улаанбаатар хот, СБ дүүрэг, Бага тойруу, МТҮПарк, 419-р өрөө. Харилцах утас: 318046. e-mail: mysa_mzeh@yahoo.com

1.6 Холбоо нь өөрийн бэлэгдэл тэмдэгтэй байх ба албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

1.7 Холбоо нь банкинд харилцах болон хуулиар зөвшөөрөгдсөн бусад данстай байна.


1.8 Энэхүү дүрмийг баталсан өдөр буюу 2004 оны 04 сарын 05-ны өдөр нь холбоог үүсгэн байгуулагдсанд тооцох өдөр болно.

1.9 Холбоо нь дотоод, гадаадад өөрийн салбартай байж болно.

1.10 Холбооны салбарууд нь холбогдох хууль, тогтоомж болон энэ дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулна.

1.11 Холбооны үйл ажиллагаа нь ил тод байх ба үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан нь гишүүддээ нээлттэй байна.

No comments: